ЦАХИМ ГАЗАР

Үйлчилгээний нөхцөл

Энэ бол ноорог. Хуульчаар хянуулсны дараа эцэслэнэ.

1. Платформын үүрэг

ЦАХИМ ГАЗАР нь газар худалдах, худалдан авах хүмүүсийг холбох зар, дуудлага худалдааны цахим платформ юм. Газрын эрх шилжүүлэх бүртгэлийг Газрын алба болон Улсын бүртгэлийн байгууллага хийнэ.

2. Зар оруулагч

Зар оруулагч нь тухайн газрын эрх бүхий этгээд буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч байна. Худал мэдээлэл оруулсан тохиолдолд зарыг устгаж, бүртгэлийг хаана. Иргэний үнэмлэх болон гэрчилгээг зөвхөн шалгах зорилгоор ашиглаж, нийтэд харуулахгүй.

3. Төлбөр

Тогтмол үнийн зарын төлбөр, хугацааг сайтад зарласнаар тооцно. Төлбөр баталгаажсаны дараа зар нийтлэгдэнэ.

4. Дуудлага худалдаа

Оролцогч эхлэх үнийн 5% барьцаа байршуулна. Ялагдсан оролцогчийн барьцааг буцаан олгоно. Ялагч гэрээ байгуулахаас татгалзвал барьцаа буцаагдахгүй бөгөөд газрыг дахин зарлана. Амжилттай хэлцлийн үнийн дүнгийн 3%-ийг шимтгэлд төлнө.

5. Хувийн мэдээлэл

Кадастрын мэдээллийг egazar.gov.mn-ийн нийтийн эх сурвалжаас авна. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй.