Хариуцлагын хязгаарлалт
Бүх үйлчилгээ одоогоор үнэ төлбөргүй
Хувийн платформ
ЦАХИМ ГАЗАР нь хувийн эзэмшлийн зар, мэдээллийн платформ бөгөөд төрийн байгууллага, төрийн албан ёсны үйлчилгээ биш. egazar.gov.mn болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газартай холбоогүй.
Мэдээллийн үнэн зөв байдал
Кадастрын мэдээллийг төрийн нээлттэй эх сурвалжаас автоматаар татдаг бөгөөд хоцрогдсон, алдаатай байж болно. Зарын мэдээллийг зар оруулагч өөрөө оруулдаг тул түүний үнэн зөвийг Платформ баталгаажуулахгүй.
Зөвлөгөө биш
Сайт дээрх мэдээлэл, үнийн статистик, заавар нь хуулийн зөвлөгөө, албан ёсны үнэлгээ, хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш.
Хэлцлийн эрсдэл
Хэрэглэгчдийн хооронд хийгдэх хэлцэл, төлбөр тооцоо, эрх шилжүүлэлт нь талуудын өөрийн эрсдэл, хариуцлага дээр хийгдэнэ. Гэрээ байгуулж, эрхийн байдлыг шалгахаас өмнө урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг зөвлөж байна.
Хэлцэл хийхээс өмнө шалгах
- egazar.gov.mn-ээс нэгж талбарын болон барьцааны тодорхойлолт авах.
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс эрх эзэмшигч, эрхийн байдлыг лавлах.
- Газрын гэрчилгээ, эзэмших гэрээний хугацаа, газрын төлбөрийн өрийг шалгах.
- Худалдагчийн иргэний үнэмлэхийг эх хувиар нь шалгах.
- Гэрээг нотариатаар гэрчлүүлэх, шаардлагатай бол хуульч, тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчинтэй зөвлөлдөх.
Гадны холбоос
Сайт дээрх гуравдагч этгээдийн сайтын (egazar.gov.mn, Google Maps, Facebook, legalinfo.mn гэх мэт) холбоос нь зөвхөн лавлах зорилготой. Тэдгээрийн агуулга, нууцлалын бодлогыг Платформ хариуцахгүй.
Холбоо барих
- Платформ эзэмшигч
- Х.Зүчи
- Утас
- 9911 9138
- Санал хүсэлт
- Санал хүсэлтийн маягт
- Вэб сайт
- tsahimgazar.mn
Энэхүү баримт бичгийн орчуулга болон монгол хэл дээрх эх хооронд зөрүү гарвал монгол хэл дээрх эхийг баримтална.
Үйлчилгээний нөхцөлНууцлалын бодлогоХариуцлагын хязгаарлалтЗалилангаас сэрэмжлүүлэг